"Харри Поттер" номын анхны хэвлэл 20 мянган паундаар зарагдав
Анд нөхдийн мэдээ
2023-04-04
Ж.К.Роулингийн "Харри Поттер" цувралын анхны хатуу хавтастай хэвлэл болох "Харри Поттер ба Шидтэний чулуу" ном дуудлага худалдаагаар орж 20 мянган паундаар зарагдсан тухай Британийн өдөр тутмын “The Times" сонин мэдээллээ. Глазго хотод амьдардаг хоёр хүүхдийн ээж Холли Хогарт 26 жилийн өмнө үеэлээсээ энэхүү номыг бэлгэнд авч байжээ. Номын зарим хуудас нь урагдаж, хавтас нь салж, зарим хуудсан дээр нь элдвийг эрээчсэн байсан хэдий ч ийм үнэ хүрсэн байна. Дуудлага худалдааны үнийг сонсоод цочирдсон тухайгаа номын эзэн Хогарт ярьжээ. Уг номын анхны хэвлэл нь ердөө 500 хувь хэвлэгдсэн бөгөөд 300 нь орон нутгийн номын сангуудад тараагдсан байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.