images

Барууны орнуудын тэргүүнүүд ОХУ-д баривчлагдсан сэтгүүлчийг суллахыг шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-04


     Хүйтэн дайны үеэс хойш анх удаа Америкийн сэтгүүлч Орост тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан явдалд АНУ болон Барууны холбоотон орнууд эсэргүүцэл илэрхийлж, сэтгүүлчийг суллахыг шаардаж байгаа тухай “Wall Street Journal” мэдээлэв. Тухайлбал Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок өнгөрсөн сард баривчлагдсан сэтгүүлч Эван Гершковичийг суллахыг уриалсан мессежийг Твиттер хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа бол гэмт хэрэг биш" гэж онцолсон байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстой” гээд үүнд маш их маш их санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Петер Стано үүнийг “Мэдээлэл цуглуулах нь сэтгүүлчийн үндсэн ажил бөгөөд аливаа хүчирхийлэлд өртөхгүйгээр ажлаа хийх ёстой" гэж мэдэгдэв. Мөн Их Британийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Бид сэтгүүлч Гершковичийг суллахын төлөө АНУ-тай мөр зэрэгцэн ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна. Үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж, Америкийн сэтгүүлчийг саатуулсан явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлээд, түүнийг суллахыг шаардсан тухай тус улсын Төрийн департаментын хэвлэлийн мэдээнд дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.