images

Америкийн армийн бэлтгэл ахмад бүсгүй архи үйлдвэрлэгч аварга компанийн захирал боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-04


     "Johnny Walker" виски, "Guinness" шар айраг үйлдвэрлэдэг, энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Diageo компани Америкийн армийн бэлтгэл ахмад Дебра Крю хэмээх бүсгүйг гүйцэтгэх захирлаар томилсон тухай CNN мэдээлэв. Тус компанийг 10 жил удирдсан Иван Менезес тэтгэвэртээ гарч Д.Крю түүний халааг авч байгаа нь энэ юм. Тэрбээр 2019 онд Diageo” компанид албан бус захирлаар ажилд орсныхоо дараа тус компанийн бүтээгдэхүүний хамгийн том зорилтот зах зээл болох Хойд Америк дахь борлуулалтыг хариуцаж байжээ. Улмаар өнгөрсөн оны 10 дугаар сард үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдоод удалгүй гүйцэтгэх захирал болсон байна. FTSE 100 буюу Лондонгийн  хөрөнгийн биржид бүртгэлтэй зах зээлийн үнэлгээгээр тэргүүлдэг 100 компани дотроос Д.Крю 10 дахь эмэгтэй гүйцэтгэх захирал болжээ. Денверийн их сургууль болон Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургуульд суралцсан тэрбээр 1993-1997 онд АНУ-ын армид цэргийн тагнуулын офицероор дөрвөн жил ажиллаад бэлтгэл ахмад цолтой армиас халагдсан аж. Цэргээс халагдсаныхаа дараа дэлхийн хүнс үйлдвэрлэлийн салбарын хамгийн том тоглогчийн нэг Kraft Foods” компанид долоон жил ажиллаж, дараа нь Nestle компанийн охин компанид маркетинг хариуцсан дэд захирлаар ажилласан байна. Үүний дараа тэрбээр Pepsi Cola-ийн захирал, Reynolds American тамхины компанийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ. 2014-2017 онд Fortune” сэтгүүлээс шалгаруулдаг бизнесийн хамгийн нөлөө бүхий 50 эмэгтэйн тоонд тэрбээр байнга нэрлэгдэж ирсэн аж. Diageo бол виски, архи, текилагийн зах зээл дэх цэвэр борлуулалтаараа дэлхийд нэгдүгээрт ордог компани юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.