Германы дэд канцлер Украинд гэнэт айлчлав
Анд нөхдийн мэдээ
2023-04-04
Германы дэд канцлер бөгөөд Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах сайд Роберт Хабэк өчигдөр эдийн засаг, бизнесийн цомхон бүрэлдэхүүний хамт Киевт гэнэтийн айлчлал хийсэн тухай “DPA” агентлаг мэдээлэв. Айлчлалын үеэр тэрбээр Украины сэргээн босголт, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд “Энэхүү айлчлалын утга учир нь Украин улс ялалт байгуулж, сэргээн босголт, бүтээн байгуулалт хийнэ гэдэгт бид итгэж байгаагийн илрэл юм. Европ тив дайны хямралын үед Украинд тусламж үзүүлээд зогсохгүй ирээдүйд тус улсыг эдийн засгийн хувьд хүчирхэг түнш болно гэдэгт итгэж байна" гэжээ. Улмаар дайны дараах сэргээн босголт хийгдэнэ гэсэн итгэл найдвар тээж эдийн засаг, биенесийн төлөөлөгчидтэй хамт ирснээ Р.Хабэк тайлбарлаад "Цаашид хөрөнгө оруулалтын тодорхой шийдвэрүүдийг гаргах болно" гэжээ. Мөн Германы Аж үйлдвэрийн холбооны тэргүүн Зигфрид Руссворм “Энэ айлчлал нь Германы бизнесийн хүрээнийхэн украинчуудын талд байгааг харуулж байна” гэсэн байна. Дэд канцлер хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сард Ногоон намын төлөөлөгчийн хувиар Украинд айлчилсан бөгөөд тухайн үед тэрбээр Украиныг батлан хамгаалах зэвсгээр хангахыг уриалж, нам дотроо маргаан үүсгэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.