Газар хөдлөлтөөс амьд үлдсэн нярай 54 хоногийн дараа ээжтэйгээ уулзлаа
Анд нөхдийн мэдээ
2023-04-04
Туркт болсон газар хөдлөлтөөс амьд үлдсэн бяцхан охин өнгөрсөн бямба гарагт ээжтэйгээ уулзав. Охин Хатай мужид болсон газар хөдлөлтийн нуранги дороос 128 цагийн дараа эсэн мэнд олдсон бөгөөд тухайн үед эхээс мэндлээд гурван сар гаруй болж байсан аж. Улмаар охиныг Анкара дахь эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Харин ээж нь Адана хот дахь эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд ийнхүү 54 хоногийн дараа охиноо олж чаджээ. Тэднийг эх, үр хоёр мөн болохыг ДНХ-ийн шинжилгээгээр баталгаажуулж хүүхдийг Адана хотод эх дээр нь авчирч өгсөн юм. Тэрхүү ээжийг Ясемин Бегдаш гэдэг бол нярайг Ветин Бегдаш гэдэг ажээ. Харин эмнэлгийн ажилчид тав хоногийн турш нурангин доор байсан ч эрүүл саруул олдсон нярайг "Gizem" буюу “Нууцлаг” хэмээн нэрлэдэг байна. Охины аав болон хоёр ах нь газар хөдлөлтийн улмаас нас баржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.