Европын хамгийн хөгшин шимпанзе 58 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-04
Английн Лэстерширийн “Twycross” амьтны хүрээлэнд 1969 онд дөрвөн настайдаа очсон Коко нэртэй шимпанзе ням гарагт 58 нас хүрлээ. Коко амьтны хүрээлэнд 54 жил амьдрахдаа зургаан монш төрүүлсэн бөгөөд өдгөө үр төл нь 19 болжээ. Тухайлбал, түүний төрүүлсэн моншны үр төл нь тус амьтны хүрээлэнгийн хамгийн залуу шимпанзе болох 14 настай Тули ажээ. Харин Кокогийн дараа орох өндөр настай шимпанзе нь түүний том хүү 41 настай Жамбо гэнэ. Өнгөрсөн хугацаанд түүнийг амьтны хүрээлэнгээс үржүүлгийн хөтөлбөрт хамруулсан бөгөөд Коког ховордож буй ухаалаг сармагчингийн зүйлийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Энэ зүйл дэлхий дээр ховордож буй амьтны жагсаалтад багтсан бөгөөд 60 хүртэл насалдаг байна. Гэхдээ Кокогоос өмнө АНУ-д амьдарч байсан “Бяцхан ээж” хочит шимпанзе 80 насалж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.