images

Туркийн эртний байгууламжууд газар хөдлөлтөд нураагүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-04


     Газар хөдлөлт болсон Туркийн өмнөд хэсэгт орших эртний хотууд дахь театр, усан суваг зэрэг байгууламжууд байгалийн гамшгийн улмаас нурж сүйдэлгүй хэвээр үлджээ. Учир нь, тус байгууламжууд түүхэн цаг хугацааны турш олон газар хөдлөлтөд тэсэж үлдсэн нь ойлгомжтой. Тухайлбал, Эпифаний эртний хотын туурь урьдын хэвээр үлдсэн байна. Тус хот нь олон зууны туршид янз бүрийн нэрээр алдаршсан бөгөөд МЭӨ 333 онд Персийн захирагч III Дариус, Македоны хаан Александрын хооронд болсон Иссосын тулалдаан энэ хотод болж байжээ. Мөн энэ хот Османы эзэнт гүрний олон соёлыг хадгалж үлдсэн юм. Иймд археологичид шинжилгээ хийж тус хотын барилга байгууламж бага зэрэг гэмтсэнээс бусдаар газар хөдлөлтөд өртөөгүй болохыг тогтоожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.