images

Турк улс энэ сараас Хар тэнгис дэх байгалийн хийн нөөцөө ашиглана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-04


     Турк улс Хар тэнгисээс илрүүлсэн байгалийн хийгээ дөрөвдүгээр сарын 21-нээс ашиглахаар төлөвлөснийг тус улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Дөнмез мэдээллээ. Өөрөөр хэлбэл, исламын шашинтнуудын Рамадан сар дуусах үеэр байгалийн хийг ашиглаж эхлэх ажээ. Турк улс нь өнгөрсөн оны 12 дугаар сард Хар тэнгисийн 3023 метрийн гүнд өрөмдлөг хийж байгалийн хийн 59 тэрбум м3 нөөц илрүүлсэн юм. Тухайн үед Р.Эрдоган “Хар тэнгис дэх байгалийн хийн нөөц 710 тэрбум м3 бөгөөд зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд доллар буюу 18.75 их наяд лира” хэмээн зарлаж байв. Иймд энэ онд тохиох орчин үеийн Туркийн 100 жилийн ойгоор улс даяар байгалийн хийн сүлжээтэй болох, 2027-2028 оноос тогтвортой үйлдвэрлэл бий болгох зорилго тавьжээ. Үүний тулд тус улс өнгөрсөн онд байгалийн хийн хайгуулын 94, ашиглалтын 56 цооног өрөмдсөн байна. Харин энэ онд хайгуулын 134, ашиглалтын 73 цооног өрөмдөх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.