images

Японы анимэ Хятадын кино зах зээлд орлогоороо тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-04


     Хятадын хамгийн их орлого олсон киноны жагсаалтыг өнгөрөгч ням гарагийн байдлаар Японы “Cүзүмэ” анимэ тэргүүлж байна. Энэ анимэ нь 17 настай Сүзүмэ гэх охин, гамшгаас улсаа аврахаар хичээж буй нэгэн нууцлаг залуу хоёрын учралыг өгүүлэх адал явдалт бүтээл юм. Уг анимэг 2020 онд Японы найруулагч, зохиолч Макото Шинкай бүтээсэн бөгөөд Хятадын театрын дэлгэцнээ гарсан арав дахь өдрийн байдлаар 42.6 сая юанийн ашиг олжээ. Харин үүний дараа Хятадын гэр бүлийн драма “Хачико” хоёрдугаарт бичигдэж байна. Уг драма дэлгэцнээ гарсан гурав дахь өдрийн байдлаар 21.2 сая юанийн ашиг олсон байна.

      “Сүзүмэ” анимэ нь өнгөрсөн хоёрдугаар сард 73 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцсон билээ. Өөрөөр хэлбэл, 2002 оноос хойш анх удаа кино наадамд дахин анимэ бүтээл өрсөлдсөн нь энэ юм. Тус анимэг Японд 2022 оны 11 дүгээр сараас IMAX дэлгэцээр гаргаж эхэлсэн ба 420 кино театраар гарчээ. Харин гуравдугаар сарын 2-ноос Хонконг, Тайвань, Макао, гуравдугаар сарын 8-наас Индонез, Филиппин, БНСУ-д гарч байна. Улмаар Хятад, Сингапур, Вьетнамд нээлтээ хийсэн бөгөөд энэ сард Энэтхэг, Тайландад нээлтээ хийх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.