images

Шинэ чулуун зэвсгийн үеийн могойны араг яс олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-04


     Хятадын Гуанши-Жуаны өөртөө засах орны Зүжян голын сав газраас одоогоос 6000 жилийн өмнөх буюу шинэ чулуун зэвсгийн үед хамаарах могойны араг яс буюу нугалам нуруу олдлоо. Тус нугалам нь 4.58 метр урттай Python bivittatus зүйлийн могой болохыг илтгэж байгаа аж. Энэ олдворыг илрүүлэхээс өмнө Хятадад бүртгэгдсэн Python bivittatus зүйлийн могойн урт 3.56 метр байжээ. Мөн тус араг ясны гадаргуу түлэгдсэн байдалтай байснаас гадна ойр хавьд нь байсан хөхтөн амьтдын араг яс үйрсэн, хугарсан байсан тул тэр хавьд амьдарч байсан эртний хүмүүс ангийн махыг хүнсэндээ болгож хэрэглэдэг байсныг илтгэж байна хэмээн судлаачид үзсэн байна. Уг судалгааг Хятадын ШУА-ийн дэргэдэх Сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэн, Гуанши-Жуаны археологи, соёлын дурсгалыг хамгаалах хүрээлэн хамтран хийсэн байна. Улмаар судалгааны үр дүнг “Historical Biology” олон улсын сэтгүүлд нийтэлжээ. Зүжян голын сав газар нь эртний соёлын дурсгал, амьтан, ургамлын нөөц арвинтай бөгөөд тус газраас олдсон 2000 гаруй жилийн тэртээх хадны зургийг 2016 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүргэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.