Европын холбооны ерөнхийлөгч Хятадад айлчлах гэж байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-03
Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лайен дөрөвдүгээр сарын 5-7-ны хооронд урд хөршид айлчлах болсон талаар тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр зарлалаа. Харин У.Лайен өнгөрсөн мягмар гарагт тус улсад айлчлах тухайгаа мэдээлсэн бөгөөд “Хятад улс Путины хийж буй дайнд яаж хандах нь Европын холбоо болон Хятадын цаашдын харилцааг тодорхойлох хүчин зүйл болно” гэсэн юм. Түүний хувьд Хятад улс Оросыг дэмжихгүйгээр Украинд энх тайван тогтоохыг эрмэлзэх ёстой гэж үзэж буй билээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Хятадад шүүмжлэлтэй хандаж ирсэн бөгөөд Европын холбооны удирдах албан тушаалтны хувьд тус улсын талаар тавьсан анхны илтгэлдээ Тайвань дахь нөхцөл байдал, Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, Литвийн эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээг онцлон шүүмжилжээ. Урсула фон дер Лайен нь энэ долоо хоногт Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамт Хятадад айлчилна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.