images

Германы Гадаад хэргийн сайд Хятадад айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     Хятад улс Европтой харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаа энэ үед Европын холбооны хамгийн том эдийн засагтай Герман улсын Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок Хятадад айлчилна хэмээн Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонин Германы эдийн засгийн өдөр тутмын “Handelsblatt” сониноос иш татан мэдээлэв.  “Global Times” сонин Гадаад хэргийн сайдын Хятадад хийх айлчлал нь Германы засгийн газар Хятадтай харилцах шинэ стратеги тогтоохыг зорилготой хэмээн мэдээлсэн байна. Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Европын тасгийн захирал Цүй Хунжян "Global Times " сонинд өгсөн ярилцлагадаа "Сүүлийн үед Германд Хятадын бодлогын талаар маш их маргаан өрнөж байгаа бөгөөд сайд Бэрбокийн энэ удаагийн айлчлал нь тус улс манай оронтой харилцаагаа хэвээр хадгалах зорилготой" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.