images

Австралийн сургуулиудад сурагчид гар утас хэрэглэхийг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     Австралийн хамгийн олон хүн амтай Шинэ Өмнөд Вэльс мужийн бүх ерөнхий боловсролын сургуульд ирэх 10 дугаар сараас эхлэн сурагчид сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглохоор болсон тухай “ABC” агентлаг мэдээллээ. Ингэхийн тулд тус улсын Боловсролын газар сурагчдын утсыг хурааж авах, эсвэл тусгай саванд хадгалуулах зэрэг зөв, оновчтой арга хэмжээний талаар сургуулиудтай ярилцаж байна. Одоогийн байдлаар тус мужийн бага сургуулиудад гар утас хэрэглэхийг хориглосон бөгөөд мөн Виктория, Өмнөд Австрали, Баруун Австрали мужийн улсын дунд болон ахлах сургуулиудад мөн хориглоод байна. Мужийн захирагч ”News” агентлагт ярилцлага өгөхдөө, уг арга хэмжээ нь сурагчдын сурлагын үр дүнг сайжруулахаас гадна хичээлдээ төвлөрөх, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж тайлбарлав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.