“Дугуйтай гудамж” өдөрлөг энэ бямба гарагт болно
Чихэнд чимэгтэй
2023-04-03
“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг энэ сарын 15-ны өдөр Битлзийн талбайд зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийн хүрээнд дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой ажээ. Тухайлбал, дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн, дугуйн худалдаа, засвар үйлчилгээ, дугуйн түрээсийн үйлчилгээ, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо, бүх насны хүүхдийн дугуйн уралдаан, анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө, унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг арга хэмжээнүүдийг нэг дор зохион байгуулах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.