images

Япон улс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     Украины дайнтай холбоотой ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд АНУ, Европын холбооны хамт идэвхтэй оролцож байгаа Япон улс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам чангаруулснаа зарлалаа. Тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хийсэн мэдэгдэлд “Украины асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах үүднээс бид Оросын аж үйлдвэрийн баазыг бэхжүүлэхэд тустай бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон бөгөөд тус улс руу гаргахыг хязгаарласан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ” гэжээ. ОХУ-д экспортлохыг хязгаарласан бүтээгдэхүүний жагсаалтад ган болон ган бүтээгдэхүүн, экскаватор, бульдозер зэрэг барилгын машин, эд анги, нисэх болон сансрын хөлөг, түүний дотор нисгэгчгүй нисэх төхөөрөмж, тэдгээрийн эд анги, нисэх онгоц, хөлөг онгоцны хөдөлгүүр зэрэг багтсан байна. Мөн түүнчлэн оптик багаж, хэмжих хэрэгсэл, тэдгээрийн эд анги, камер, дуран, шилэн кабель зэрэг бүтээгдэхүүн багтжээ. Энэхүү нэмэлт хориг арга хэмжээ нь ирэх сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж тус яам мэдэгдлээ. Түүнээс гадна Япон улс Оросын 1000 орчим иргэн, 100 орчим байгууллагыг хоригийн жагсаалтад оруулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.