images

Илон Маск Хятадад айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ирэх сарын эхээр Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Энэ удаагийн айлчлалаараа тэрбээр тус улсын ерөнхий сайд Ли Чантай уулзах ажээ. Хятад бол АНУ-ын дараа орох “Тесла”-гийн хоёр дахь том зах зээл бөгөөд Шанхай дахь үйлдвэр нь тус компанийн хамгийн том үйлдвэрлэлийн байгууламж юм. Ерөнхий сайд Ли Чан Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороонд орохоосоо өмнө Шанхай хотын намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд орон нутгийн “Тесла” үйлдвэрийн бүтээн байгуулалт, нээлтийн ажлыг удирдаж байжээ. Маск хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард Хятадад айлчилж, Шанхай дахь үйлдвэрийн арга хэмжээний үеэр тайзан дээр бүжиглэн олныг хөгжөөж байсан юм. Ли Чан, Маск нар 2019 онд Теслагийн Шанхай дахь үйлдвэрийн нээлтийн ёслол дээр уулзан танилцаж байжээ. Ерөнхий сайд Ли гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг тэргүүн зорилго болгож байгаа бөгөөд саяхан Бээжинд болсон Хятадын хөгжлийн дээд түвшний форум дээр “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, “Самсунг Электроникс” компанийн ТУЗ-ийн дарга Ли Жэ Ён зэрэг гадаадын бизнесийн удирдлагуудад хандан "Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс өөрчлөгдөхгүй бөгөөд бид улам илүү нээлттэй болох болно” гэж онцлон мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.