images

Билл Гэйтс автомат жолоодлоготой машинд сууж үзээд гайхан биширчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Лондон хотод Британийн “Wave” стартапын бүтээсэн автомат жолоодлоготой машин унаж үзсэн тухайгаа блогтоо нийтэлж “Компьютер бүтээгдсэнтэй дүйцэх хувьсгал” хэмээн үнэлжээ. Энэ тухайгаа тэрбээр "Энэ машин биднийг тээвэрлэн хамгийн муу замтай Лондон хотоор явлаа” гээд замд тохиосон саад бартаа бүхнийг тойрон өнгөрч байсныг бахдан өгүүлсэн байна. Аюулгүй байдлын үүднээс жолооч мөн суусан бөгөөд Гейтс өөрөө зорчигчийн суудалд суужээ. Тэрбээр “Автомат жолоодлоготой автомашины технологи ойрын 10 жилийн дотор төгс дээд түвшинд хүрнэ” гээд энэ нь тээврийн салбарт эрс шинэчлэлийг авчирна хэмээн таамаглаж буйгаа хэлсэн байна. Одоогоор АНУ-ын зарим бүс нутагт автомат жолоодлоготой машинууд үйлчилгээнд явж байна. “GM”-ийн охин компани болох “Cruise” компанийн бүтээсэн “Origin” нэртэй автомат жолоодлоготой машин Аризона мужид туршилтын хүргэлтийн үйлчилгээнд явж байгаа бол “Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн “Waymo” машин мөн Калифорнид явж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.