images

100 тэрбум доллароос дээш хөрөнгөтэй хүмүүс

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     “Forbes” сэтгүүлээс дөрөвдүгээр сарын 1-нд дэлхийн хамгийн баян арван хүний нэрийг зарласнаас зургаа нь 100 тэрбум доллароос дээш хөрөнгөтэй байв. Уг жагсаалтыг одоогийн байдлаар “Louis Vuitton”, “Sephora”, “Christian Dior”, “Tiffany & Co зэрэг үнэт эдлэл, хувцас загвар, гоо сайхны 70 гаруй брэндийн эзэн, Францын иргэн 74 настай Бернар Арно 225.9 тэрбум долларын хөрөнгөөрөө тэргүүлж байна. Түүний дараа “SpaceX”, “Twitter”, “Tesla”-гийн Илон Маск 202.4 тэрбум долларын хөрөнгөөрөө удаалав. Харин жагсаалтын гуравдугаарт бичигдсэн “Amazon”-ий Жэфф Безосийн хөрөнгө Бернар Арногийнхоос даруй 99 тэрбум доллароор бага байна. Өөрөөр хэлбэл, Бернар болон Илон нар дэлхий дээрх 200 тэрбум доллароос дээш хөрөнгөтэй хоёр хүн ажээ. Жагсаалтын удаах байруудад 118.3 тэрбум долларын хөрөнгөтэй “Oracle”-ийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон, 110.3 тэрбум долларын хөрөнгөтэй “Microsoft”-ийн Билл Гэйтс, 106.8 тэрбум долларын хөрөнгөтэй, 92 настай “Berkshire Hathaway”-ийн Уоррен Баффетт нар жагсжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.