images

Сирийн гадаад хэргийн сайд арван жилийн дараа анх удаа Египетэд айлчлав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     Египетийн гадаад хэргийн сайд Самэ Шоукри бямба гарагт Сирийн гадаад хэргийн сайд Файсал Мекдад тус улсад арав гаруй жилийн дараа анх удаа айлчилсан талаар мэдээлэв. Мөн тэрбээр Сири улс үндэсний эв нэгдлээ хангаж, улс төрийн нэгдсэн ойлголттой болоход Египет улс бүх хүчин чадлаараа тусална гэжээ. Улмаар “Улс төрийн нэгдсэн байр суурь гэдэг нь Сирийн дотоод хэрэгт гадаадын хөндлөнгийн оролцоог зогсоож, тус улсын аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн сэргээж, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг хадгалж, ард түмнийх нь баялгийг хамгаалж, терроризмын бүх хэлбэрийг устгах юм” гэсэн байна. Харин Сирийн гадаад хэргийн сайд хоёрдугаар сард болсон газар хөдлөлт хийгээд өнгөрсөн арваад жилийн хугацаанд Египетээс хүмүүнлэгийн тусламж илгээн дэмжиж байсанд талархлаа илэрхийлэв. Мөн 2011 оноос эхтэй зөрчилдөөнийг шийдвэрлэхэд Арабын бусад орнууд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.