images

Аялахад хамгийн аюултай болон аюулгүй арван хот

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     Их Британийн аюулгүй байдлын фирм болох "Get Licensed"-ээс аялахад хамгийн аюулгүй болон хамгийн аюултай хотуудыг нэрлэжээ. Уг судалгааг тухайн хотуудад гардаг аллага, дээрмийн гэмт хэргийн тоо, нийтийн хуульд итгэх итгэл зэргийг үндэслэн дэлхийн хамгийн олон хүн аялдаг 100 газраас сонгосон байна. Ингээд аюулгүй байдлын үнэлгээгээр 10 онооноос 8.87 оноо авч Исландын Рейкьявик хот тэргүүлжээ. Үүний дараа Швейцарын Берн, Норвегийн Берген, Японы Киото, Тайванийн Тайпэй хотууд жагссан байна. Мөн Сингапур, Данийн Копенхаген, Австрийн Зальцбург, Японы нийслэл Токио, Катарын Доха хотууд эхний аравт багтжээ. Харин аялахад тохиромжгүй хамгийн аюултай хотуудын тэргүүнд Нигерийн Лагос 0.43 оноогоор нэрлэгджээ. Тус хотын дараа Перугийн Лима, Мексикийн нийслэл Мексико, Энэтхэгийн Шинэ Дели, Филиффиний Манила, Өмнөд Африкийн Кэйп таун, Бразилийн Рио Дэ Жанейро, Египетийн Кайро, Бразилийн Сао Пауло, Ямайкийн Кингстон, Туркийн Истанбул хамгийн аюултайд тооцогдов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.