images

Швед: Их Британи, Дани улсаас 2,7 сая тонн хог худалдаж авав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-31


     Нэгэн цагт аж үйлдвэрийн цогцолбор байсан Шведийн Стокгольм хотын Royal Harbor бүс нь одоо 12 мянган хүнтэй, нүүрсхүчлийн хийг бууруулж, тогтвортой хөгжил бий болгосон дагуул хот болжээ. Эндхийн оршин суугчид гэр ахуйн хог хаягдлаа орон сууцны, эсвэл гудамжинд суурилуулсан хогийн цэгт хаядаг. Хог хаягдал нь цэвэрлэх байгууламжтай холбосон вакуум хоолойгоор дамжин шатаах үйлдвэр лүү очно. Шатаах явцад нийт хог хаягдлын 60 хувийг эрчим хүч болгон хувиргаж бүс нутагтаа ашиглана. Үүний үр дүнд хогийг байгальд булах гэсэн ойлголт бараг үгүй болж эдийн засгийн өндөр үр ашигтай, төгс төгөлдөр гэмээр тогтолцоо бий болжээ. Энэ систем нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн бөгөөд нийт хог хаягдлын нэг хүрэхгүй хувь нь хогийн цэгт хаягддаг ажээ. Улмаар 2022 онд Их Британи, Дани улсаас 2,7 сая тонн хог хаягдал импортолж, 384 сая долларын эдийн засгийн өгөөжтэй ажилласан байна. Хог боловсруулах хүчин чадал нь хангалттай байдаг тул ийнхүү гадаад улсаас хог импортолж баялаг болгодог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.