images

"Huawei" компанийн эзний охин ТУЗ-ийн дарга боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-31


     Хятадын мэдээллийн технологи, ухаалаг төхөөрөмж, дэд бүтцийн томоохон компани болох “Huawei”-г 1987 онд 44 настай Рэн Жэнфэй байгуулсан билээ. Өдгөө дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 195 мянган ажилтантай Huawei”-гийн эзэн, тэрбумтан Рэн Жэнфэйн охин Мин Ванжоу дөрөвдүгээр сарын 1-нээс компанийн ТУЗ-ийн даргаар ажиллахаар болжээ. Мин Ванжоу нь одоо 51 настай бөгөөд ирэх есдүгээр сарын 30 хүртэл Шэнжэньд төвтэй компанийг удирдах юм. Тэрбээр тус компанийн анхны эмэгтэй удирдах албан тушаалтан болж буй бөгөөд өмнө нь “Huawei”-гийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байжээ. Рэн Жэнфэй нь Минээс гадна хоёр хүүхэдтэй бөгөөд хүү Рэн Пин нь мөн “Huawei”-д ажилладаг бол охин Аннабэл Яао нь Харвардын их сургуулийг төгссөнийхөө дараа энтертэйнмэнт салбарт ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.