Туркийн алдартай ардын дууч газар хөдлөлтийн бүс дэх хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
Туркийн алдартай ардын дууч Явуз Бингол газар хөдлөлт болсон Кахранманмараш, Хатай мужид 40 дэх өдрөө бүх насныханд, ялангуяа хүүхэд залууст зориулан сэтгэл зүйг нь дэмжих сайн дурын ажил хийж байна. Тэрбээр арын албаны ажилчид, хөгжмийн багш нараар сайн дурын ажилтны баг бүрдүүлсэн бөгөөд студи болгон тохижуулсан хоёр майханд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэд хүүхдүүдэд хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн жүжиг, томчуудад уран сайхны кино, театрын тоглолт үзүүлдэг байна. Энэ ажлын зорилго нь гамшгийн улмаас хохирсон хүүхэд, томчуудын сэтгэлзүйг урлагаар дамжуулан дэмжих юм. Энэ талаар Я.Бингол “Бид энэ ажлыг урт хугацаанд хийхээр төлөвлөсөн. Энэ хүмүүсийг гэр оронтой болтол дэмжинэ. Одоогоор Кахраманмарашийн хөнгөн атлетикийн цэцэрлэгт хүрээлэнд нэг, Искэндэрүн хотод нэг майхан барьсан” гэжээ. Тэд дөрөвдүгээр сарын 23 буюу Туркийн хүүхдийн баярын өдөр хүртэл энэ ажлаа үргэлжлүүлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.