Их Британи улс “Номхон далай дамнасан иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-т нэгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
Их Британийн Засгийн газар “Номхон далай дамнасан иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” (CPTPP)-т нэгдэн орсон тухай тус улсын ерөнхий сайд Риши Сунак мэдэгдлээ. CPTPP нь Япон тэргүүтэй Ази, Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд Их Британи улс нэгдэн орсноор 12 гишүүн оронтой болжээ. Тус улс нь CPTPP-д нэгдсэн Европын анхны улс юм. Одоогоор тус байгууллагад Япон, Канад, Австрали, Шинэ Зеланд, Мексик, Чили, Перу, Малайз, Вьетнам, Сингапур, Бруней зэрэг орнууд багтаж байна. 21 сар үргэлжилсэн CPTPP-д элсэх хэлэлцээ үр дүнд хүрсний дараа ерөнхий сайд Р.Сунак үүнийг Их Британи Европын холбооноос гарсны үр дүн гэж нэрлэв. CPTPP бол Барак Обамагийн АНУ-ын засаг захиргаанаас дэвшүүлсэн Номхон далай дамнасан түншлэлийн үр дүн юм. Хятад улс Номхон далай дамнасан түншлэл нь Хятад руу чиглэсэн АНУ-ын сорилт гэдгийг хүлээн зөвшөөрч 2021 онд CPTPP-д элсэх хүсэлт гаргасан юм. Үүнээс гадна Солонгос, Тайвань, Эквадор, Коста-Рика зэрэг орнууд тус байгууллагад элсэх хүсэлт гаргаад байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.