“Toyota”-гийн хоёрдугаар сарын борлуулалт дээд амжилт эвдлээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
“Toyota Motor” компанийн олон улсын зах зээл дэх борлуулалт хоёрдугаар сард өмнөх жилийнхээс 10.3 хувиар өсөж 773271 нэгж бүтээгдэхүүнд хүрсэн нь сарын дээд амжилтыг эвдлээ. "Ковид-19" цар тахлын хорио цээр, автомашины эд ангийн дутагдал шийдэгдсэнээр Япон дахь борлуулалт нь ч жилийн өмнөхөөс өсчээ. Тухайлбал, дотоодын зах зээл дэх жижиг тэрэгний борлуулалт нь 53.2 хувиар өсөж 155840 болсон байна. Харин дотоод дахь нийт борлуулалт нь 11.2 хувиар нэмэгдэж өнгөрсөн сард 281521 тээврийн хэрэгсэл худалджээ. Харин гадаад зах зээл дэх борлуулалт нь оны өмнөхөөс гурван хувиар өсөж 617431 болсон ажээ. Тухайлбал, Хятад дахь борлуулалт нь 0.9 хувиар нэмэгдсэн байна. Цар тахлын үед "Toyota"-гийн Хятад дахь үйлдвэрлэл 14.1 хувиар буурч, гадаад зах зээл дэх бүтээгдэхүүн борлуулалт 2.7 хувиар багасан 474318 нэгж болсон ажээ. Ийнхүү тус компанийн борлуулалт сэргэсэн ч хагас дамжуулагчийн дутагдлаас шалтгаалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хязгаарлалтын улмаас автомашины түгээлт удаан хэвээр байгаа юм. Компани энэ сард борлуулалтаа 900 мянгад хүргэхээр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.