"Tesla" Хятадын компанитай хамтран АНУ-д үйлдвэр байгуулна
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
Америкийн цахилгаан машин үйлдвэрлэгч “Тesla” компани дэлхийд тэргүүлэгч Хятадын “CATL” компанитай хамтран Техас мужид аккумуляторын үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа тухай “Bloomberg” мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр “Тesla” саяхан энэхүү төлөвлөгөөний талаар Цагаан ордонтой хэлэлцээ хийсэн байна. Үүнтэй холбогдуулан “Теsla” үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөө гаргаж 22 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийхээр болсон ажээ. Төлөвлөгөөний гол цөм нь Барууны орнуудад түгээмэл хэрэглэгддэг гурвалсан никель-кобальт-манганы (NCM) батарейг бодвол өртөг хямд литий-төмрийн фосфатын (LFP) батарей үйлдвэрлэдэг CATL-тай хамтран ажиллах явдал гэж “Bloomberg” тайлбарлав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.