images

Тавин жил үзүүлбэр үзүүлсэн халим тэтгэвэртээ гарлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-31


     АНУ-ын Флорида мужийн Майами хотын далайн аквариумд 50 жил амьдарч, хүмүүст үзүүлбэр үзүүлж байсан Лолита нэртэй шүдэт халимыг суллаж далайн усанд нь тавьжээ. Майамигийн далайн аквариум болон "Лолитагийн найзууд" нэртэй төрийн бус байгууллага, мөн Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн "Индианаполис Колтс" багийн эзэн, буяны үйлстэн Жим Ассей нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийж энэ тухай өчигдөр мэдэгдлээ. 3.5 тоннын жинтэй аварга биет халим анх 1970 онд Майамид ирсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй үзүүлбэр үзүүлэн хүмүүсийг баясгаж явсаар одоо ийнхүү “өндөр насны тэтгэвэртээ” гарч байна. 2015 оны долоодугаар сард “PETA” амьтан хамгаалах сан Майамигийн далайн аквариум болон түүний толгой компани болох “Palace entertainment” компанийн эсрэг гомдол гаргаж, ховордсон амьтдын тухай хуулийг зөрчсөн гэж зарга мэдүүлж байжээ. Өнгөрсөн жил Лолитагийн биеийн байдал муудаж түүнийг үзүүлбэрт гаргахыг зогсоогоод байжээ. "Лолита далайдаа эргэн ирвэл сүүлийн хэдэн жилийн турш түүний эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн хүмүүс, манай “PETA” төдийгүй дэлхий даяараа баярлах болно" гэж тус сангийн дэд ерөнхийлөгч, амьтан хамгаалах хуулийн мэргэжилтэн Жэред Гүдмэн хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.