images

Пакистан хүн ам, орон сууцны тооллогоо дижиталаар хийж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-31


      Пакистан улсын Стататистикийн товчоо өнгөрсөн сарын сүүлээс хүн ам, орон сууцны тооллогоо дижиталаар хийж эхэлжээ. Одоогийн байдлаар орон даяар 121 мянган бэлтгэгдсэн тоологч дижитал технологийг ашиглан нийт иргэдийнхээ 170 сая гаруйг бүртгээд байгаа аж. Энэ нь Өмнөд Азийн энэ оронд болж буй хүн амын долоо дахь тооллого бөгөөд түүхэндээ анх удаа дижитал технологийг ашиглаж байна. Тус улс 2017 онд хүн амын зургаа дахь тооллогоо хийсэн юм. Тэгэхэд тус улсын хүн ам 207.6 сая байснаас 106 сая нь эрэгтэй, 101 сая нь эмэгтэй байжээ. Энэ нь 1998 оноос хойш хүн ам нь 2.38 хувиар өссөн үзүүлэлт юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.