АНУ Танзанийн эмэгтэйчүүдэд зориулж 560 сая доллар олгохоо амлав
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
Баруун Африкийн Гана улсад хийсэн айлчлалаа дуусгасан АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өчигдөр Танзанид айлчилж ерөнхийлөгч Самиа Сулуху Хассанд бараалхав. К.Харрис ардчиллын төлөөх түүний хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сөрөг хүчний жагсаал цуглаан хийхийг хориглосон журмыг саяхан цуцалсан тухай дурдаж, энэ нь “Танзани улсад ардчилсан шинэчлэл хийх чухал бөгөөд утга учиртай алхам" гэжээ. АНУ-ын анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч Танзанийн анхны эмэгтэй төрийн тэргүүнтэй зэрэгцэн зогсоод "Бидний уулзалт утга учиртай. Манай Засгийн газар Танзанийн эмэгтэйчүүдэд урам зориг, дэмжлэг өгөх болно" гээд тус улсын эмэгтэйчүүдийн боловсрол, эдийн засгийн эрх чөлөөг дэмжих зорилгоор 560 сая долларын тусламж үзүүлэх болсноо мэдэгджээ. Дэд ерөнхийлөгч Танзанийн Үндэсний музейд зочилж, залуу бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалт хийх аж. Улмаар Танзани дахь айлчлалаа дуусгаад Өмнөд Африкийн Замби улсад очиж ерөнхийлөгч Хакаинде Хичилематай уулзалт хийгээд маргааш эх орондоо буцах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.