images

Японд төрөлт огцом буурснаас хүүхэд төрүүлсний тэтгэмжийг нэмэгдүүллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-31


     Японы төмөр замын “JR Kyushu” компани хүүхэд төрүүлсэн ажилчдадаа 500 мянган иений урамшуулал олгохоор болжээ. Үүнээс гадна тус улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ төрсөн эх тутамд мөн 500 мянган иен олгохоор хэлэлцэж байгаа ажээ. “JR Kyushu” компани Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй цалин хөлсний талаар хэлэлцээ хийж, хүүхэд төрүүлсний тэтгэмж 10 мянган иен байсныг 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн 500 мянган иен болгон нэмэгдүүлэхийг санал болгосон тухай "Нихон Кэйзай Шимбүн" сонин мэдээллээ. Японд өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоо 790 мянга байсан нь түүхэндээ төрөлтийн тоо анх удаа 800 мянгаас буурсан үзүүлэлт ажээ. Үүний эсрэг тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хүүхэд төрүүлэх зардлыг даатгалд хамруулах, хүүхэд харах үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд нэг асрагчид ногдох хүүхдийн тоо зургаа байсныг тав болгон бууруулах, цагийн ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүүхэд асрах чөлөө олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр төлөвлөж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.