Хонконг: Алдарт жүжигчин Жан Гуо Руны дурсгалыг хүндэтгэх ёслол орон даяар болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
Хонконгийн алдарт жүжигчин Жан Гуо Руны дурсгалыг хүндэтгэх ёслол тус улсад орон даяар зохиогдож байна. Энэ өдрүүдээр түүний үйл амьдралыг харуулсан үзэсгэлэн гаргаж, дурсгалын тоглолт хийж, ток шоу, кино үзүүлэхээр болжээ. 2003 онд түүнийг өөд болоход улс даяраа эмгэнэж байсан юм. Хонконгоос төрсөн дэлхийн од Жан Гуо Руны өмсөж байсан жүжигчний хувцас, гэрэл зураг, цомог, товхимол, видео, хөгжим зэргийг нэгтгэсэн "Чамайг маш их санаж байна" нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгджээ. Түүний англи нэрийг Лэсли Чун гэдэг байсан юм. Аравдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнгийн танхим ажлын өдрөөр ч хөл хөдөлгөөн ихтэй байна. Хонконгчууд түүнийг “Гөөгөө” хэмээн нэрлэдэг байжээ. “Лусын дагины сүнс” хэмээх киноны зураг авалтын үеэр гол дүрийн бүсгүй түүнийг “Гөөгөө” хэмээн дотночлон дуудсанаас хойш ийн нэрлэгдэх болсон гэнэ. “Гөөгөө” гэдэг нь хятадаар “ах” гэсэн утгатай бөгөөд ихэвчлэн бүсгүйчүүд хайр сэтгэлтэй залуугаа ийн дууддаг юм. Түүнчлэн хүмүүс Лэсли Чуны амьд ахуй үеийн гэрэл зургууд, түүний тухай гарсан сонины нийтлэл, сурталчилгаа зэргийг цуглуулснаа олон нийтэд үзүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.