Испани: Цинь Шихуандийн бунхнаас олдсон олдвороор үзэсгэлэн гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
Испанийн Аликантэгийн археологийн музейд өнгөрсөн мягмар гарагт Хятадын эртний Цинь Шихуандийн бунхан дахь археологийн олдворын үзэсгэлэнг нээв. Үзэсгэлэнг “Хятадын Чин, Хан гүрний домог” нэрээр ирэх оны нэгдүгээр сарын 28 хүртэл гаргах бөгөөд Хятадын есөн музейгээс 120 гаруй үзмэр авчирсан байна. Тухайлбал, англиар Terracotta Army хэмээн алдаршсан олон мянган шавар цэрэг, морьдоос арвыг, мөн алт, мөнгө хүрэл, хаш, шаазан эдлэлүүд аваачжээ. Улмаар тус үзэсгэлэнг Хятадын Цинь Шихуанди эзэн хаан, түүний бунхан, шавар цэрэг, морьд хэмээн хувааж гурван галерейд гаргасан байна. Мөн тус музей дэвшилтэт технологийг ашиглан хөгжим, гэрэл, үнэр зэргээр үзэсгэлэнгийн танхимыг маш сонирхолтой болгожээ. Энэ тухай үзэсгэлэнгийн куратор, Кембрижийн их сургуулийн профессор, археологич Маркос Мартинон-Торрес “Мянга мянган үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх болно” гэв. Уг үзэсгэлэн нь Испани-Хятадын соёл, аялал жуулчлалын жилийн цуврал үйл ажиллагааны нэг нь ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.