images

Турк улс Финландын НАТО-д элсэхийг зөвшөөрлөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-31


     Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-д Финланд, Швед улс элсэх талаар хоёр улсын ерөнхий сайд нар өнгөрсөн оны 10 дугаар сарын эцсээр Финландад уулзахдаа тохиролцож байсан юм. Улмаар өргөдлөө НАТО-гийн гишүүн 30 улс руу явуулахад Турк, Унгар хоёр улс хүлээж аваагүй билээ. Тэгвэл Туркийн парламент гуравдугаар сарын 30-нд буюу өчигдөр хуралдаж Финландын өргөдлийг хүлээн зөвшөөрснөө зарлав. Харин өнгөрсөн даваа гарагт Унгарын парламент хуралдаж 182 гишүүний саналаар Финландын НАТО-д элсэх өргөдлийг зөвшөөрч, соёрхон баталсан юм. Туркийн тал өргөдлийг хүлээн авсны дараа Финландын ерөнхийлөгч Саули Нийнисто “Манай улс НАТО-д нэгдэхэд бэлэн боллоо. Бүх гишүүн улс Финландыг гишүүнээр элсэхийг зөвшөөрч, манай улсад итгэж дэмжсэнд баярлалаа. Одоо Швед улс тун удахгүй НАТО-д нэгдэнэ хэмээн бид хүлээж байна” гэжээ. Улмаар Р.Эрдоган Финландын өргөдлийг тавдугаар сарын 14-нд болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиас өмнө соёрхон батлахаа амлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.