АНУ Африкийн эмэгтэйчүүдэд нэг тэрбум доллар олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-03-30
Африкт айлчилж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Африкийн эмэгтэйчүүдэд зориулж нэг тэрбум доллар олгохоор шийдвэрлэсэн тухай “AP” агентлаг мэдээлсэн байна. Дэд ерөнхийлөгч К.Харрис Аккра хотод Гана улсын зургаан бизнес эрхлэгч эмэгтэйтэй уулзах үеэрээ дээрх шийдвэрээ танилцуулсан байна. Тэрбээр "Африкт эмэгтэйчүүд голчлон хүнсний ногоо тарьдаг ч тариалан эрхэлдэг газар нутгаа өмчилж авч чаддаггүй" гээд тухайн бүс нутгийн эмэгтэйчүүд зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал, хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байдаг тухай ярьсан аж. Энэхүү буцалтгүй тусламжийг ашгийн бус сангууд, хувийн компаниуд болон АНУ-ын Засгийн газар санхүүжүүлэх бөгөөд Африкийн эмэгтэйчүүдэд эдийн засгийн таатай орчин бий болгох, дижитал үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, ажлын байраар хангах, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулагдах ажээ. К.Харрис Гана улсад хийж буй айлчлалаа дуусгаад Зүүн Африкийн Танзани улсыг зорьж тус улсын ерөнхийлөгч Самиа Сулуху Хасанд бараалхах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.