Итали улсад мах орлуулагч бүтээгдэхүүнийг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2023-03-30
Италийн Засгийн газар уламжлалт хоолныхоо соёлыг хамгаалах үүднээс лабораторид үйлдвэрлэсэн мах орлуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох талаар хэлэлцэж байна. Улмаар мах орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд 60 мянган евро торгууль ногдуулах заалт бүхий хуулийн төсөлд 28-ны өдөр гарын үсэг зуржээ. Одоо энэ төсөл парламентаар батлагдаж байж орон даяар хүчин төгөлдөр болох юм. Энэ нь ерөнхий сайд Жорж Мелонийн авч хэрэгжүүлж буй бодлогын нэг хэсэг бөгөөд "Италийн Засгийн газар ард түмний эрүүл мэнд, хөдөө аж ахуйн хүнсний өвийг хамгаалах шаардлагын үүднээс энэхүү хуулийг санаачилж байна" хэмээн тэрбээр мэдэгджээ. Тус улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарынхан Засгийн газрынхаа энэ алхмыг сайшаан дэмжиж байна. Европын холбоо мах орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар хараахан шийдвэр гаргаагүй байгаа ч Европын Хүнсний аюулгүй байдлын газар мах орлуулагчийг эрүүл, байгаль орчинд ээлтэй хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгох чиглэл дэх шинэлэг арга хэмжээ гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.