images

Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлэхдээ хиймэл оюун ашиглажээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-29


     Японы Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Наоши Сүгияама даваа гарагт болсон оюутнуудын төгсөлтийн баярын үеэр чатботын хиймэл оюун ухаан ашиглаж, мөн өөрийн биеэр ирж хоёр янзаар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр алдаа гаргасан ч өөрийгөө сорьсоор байх урам зоригийг оюутнуудадаа өгөхийг хүссэн нь энэ ажээ. Н.Сүгияамагийн үг хэлэхдээ ашигласан ChatGPT нь АНУ-д хөгжүүлсэн, асуултад яг л хүн шиг ухаалаг хариулдаг хиймэл оюун ухааны программ юм. Иймээс их сургуулийн оюутнууд тус программыг төгсөлтийн судалгаагаа бичихэд өргөнөөр ашигласан байна. Иймд Н.Сүгияама өөрөө үг хэлэхдээ “Та нарын зарим нь дипломын ажлаа бичихдээ ChatGPT ашигласан байх. Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан шинэ нээлт хийж, чамтай маргаж чадахгүй. Хэрэв тэнд ямар ч маргаан байхгүй бол таны дипломын ажил цэгцтэй болох ч чанаргүй болно” гэв. Харин ChatGPT ашиглан үг хэлэхдээ “Энэ их сургуулиас олж авсан мэдлэг, ур чадвар, нөхөрлөлөө санаж яваарай. Эцэст нь хэлэхэд, бид та бүхний ирээдүй гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна. Чин зүрхнээсээ баяр хүргэе” хэмээн халуун дулаан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн “Хиймэл оюун ухааны эринд бид боломжтой бүхнийг хиймэл оюун ухаанаар хийлгэж, зөвхөн хүн л хийж чадах зүйлд өөрсдийгөө сорино. Тиймээс та нар өөрөөсөө миний үнэ цэн юу вэ гэж асуугаарай, тэгээд өөрийгөө сорьж, алдаагаа давтсаар байсан ч битгий бууж өгөөрэй” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.