images

"Оддын дайн"-ы жүжигчин украинчуудад дуу хоолойгоороо тусалж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-29


     "Оддын дайн" киноны гол дүрийн жүжигчин Марк Хэмилл Украины оршин суугчдад агаарын дайралтаас сэрэмжлүүлэх аппликэйшний дуу хоолой болсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. "Агаарын дохиолол" нэртэй уг программ нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системтэй хамтран ажилладаг бөгөөд сэрэмжлүүлэг өгөх бүрд идэвхжиж "Анхаар! Агаарын довтолгооноос сэрэмжлүүлж байна!", "Хамгийн ойрын хоргодох газар луу очно уу!" гэх мэт зааварчилгааг өгдөг байна. М.Хэмиллын дуу хоолойгоор бичигдсэн энэхүү программын англи хувилбар нь түгшүүрийн дохио дуусмагц "Оддын дайн" киноны алдарт мөр болох "Хүч чадал чамтай хамт байх болтугай" гэсэн урмын үгсээр төгсдөг ажээ. Тэрбээр "Украинд цахилгаан тасарч, хүмүүс хоол хүнсний хомсдолд нэрвэгдэж байхад би энд гэртээ тухтай сууж байна" гээд ийм нөхцөлд хүмүүст юугаар тусалж болохыг эргэцүүлсэн тухайгаа тус агентлагт ярьжээ. Мөн тэрбээр "Оддын дайн"-д гарсан дуу хоолойгоороо украинчуудыг алс холын галактикт хэсэгхэн зуур ч гэсэн аваачиж өгсөндөө баяртай байгаагаа хэлжээ. Үүнээс гадна М.Хэмилл өнгөрсөн жил тус улсад нисгэгчгүй онгоц нийлүүлэх хөрөнгө босгох төсөлд элчээр ажиллаж, 500 гаруй онгоцыг нийлүүлэхэд оролцжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.