images

Илон Маскийн ээж Хятадад од болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-29


     "Тесла" компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн ээж, загвар өмсөгч Мэй Маск Хятадад айлчилж байгаа тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. 2020 онд түүний хэвлүүлсэн "Эмэгтэй хүн төлөвлөгөө гаргадаг" нэртэй ном энэ удаад Хятадад хэвлэгдсэн ажээ. Тус номыг эрхлэн гаргасан хэвлэлийн газар номоо сурталчлахдаа Мэй Маскийн амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийг онцлон тэмдэглэсэн бөгөөд тус улсын олон цахим хэрэглэгчид түүний амьдралын жавхаалаг түүхийн тухай нийтэлж, тус улсад жинхэнэ "үлгэр жишээ хүн" болгожээ. Түүний тухай нэгэн нийлтэлч “Мэй Маск 15 настайдаа загвар өмсөгчөөр гараагаа эхэлж, 22 настайдаа гэрлэж, 31 настайдаа гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж болсон” гэсэн байна. Тэрбээр бараг 60 дөхсөн насандаа "саарал үстэй" загвар өмсөгч гэдгээрээ алдаршсан юм. Улмаар 67 настайдаа “Virgin America Airlines” компанийн загвар өмсөгчөөр сонгогдож, 69 настайдаа нүүр будалтын “Covergirl” брэндийн хамгийн ахмад модель болжээ. Тэрбээр номоо сурталчлахын тулд Хятадын хэд хэдэн олон нийтийн сүлжээнд цахим хаяг нээсэн байна. Тэрбээр Гуанжоу хотоос гарч Шямэнь, Чэндү, Сүжоү зэрэг хэд хэдэн хотод айлчилж, хот болгонд хүмүүстэй уулзан номдоо гарын үсэг зурсаар явна. Тэрээр Twitter хуудсандаа "Хятадад цагийг сайхан өнгөрүүлж байна. Найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс юм" хэмээн бичжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.