“Apple” компани дараа төлбөрт үйлчилгээ нэвтрүүллээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-29
“Apple” компани өчигдрөөс АНУ даяар “Apple Pay Later” буюу “Одоо худалдаж ав, дараа төл” үйлчилгээ нэвтрүүллээ. Энэ нь "Apple music", "Apple TV" зэрэг төлбөртэй үйлчилгээг авч хэрэглээд дараа нь төлбөрөө дөрөв тэнцүү хувааж зургаан долоо хоногийн дотор төлөх боломж олгож буй хэрэг юм. Тухайлбал, 50-1000 хүртэлх долларын үйлчилгээ зээлээр авах бөгөөд дараа төлбөрөө нөхөн төлөхдөө ямар нэг шимтгэл, хүү нэмж төлөхгүй. Уг үйлчилгээг "IPhone", "IPad"-ныхаа “Wallet app”-аас авна. Одоогийн байдлаар энэ үйлчилгээг зөвхөн Америкт нэвтрүүлээд байгаа ч ойрын хэдэн сард бусад зах зээлдээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.