Хятад: Шинжлэх ухаан, технологийн судалгаанд хиймэл оюун ухааныг түлхүү ашиглана
Анд нөхдийн мэдээ
2023-03-29
Хятад улс шинжлэх ухаан, технологийн судалгаанд хиймэл оюун ухааныг ашиглахыг дэмжих төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын Шинжлэх ухаан, технологийн яам, Байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн хороотой хамтран шинжлэх ухааны судалгаанд анхаарлаа хандуулж, эмийн үйлдвэрлэл, генетикийн судалгаа, биологийн үржүүлэг зэрэг технологийн салбарт "Шинжлэх ухаанд зориулсан хиймэл оюун ухаан" төслийг эхлүүлсэн байна. Түүнчлэн салбар дундын судалгаа, хөгжлийн багийг нэгтгэж, хорт хавдрын эмчилгээ, цаг уурын өөрчлөлт зэрэг шинжлэх ухааны бүх нийтийн сорилтод шийдэл гаргах зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний солилцоог дэмжихээ мэдэгдэв. Төслийг удирдаж буй тус улсын Шинжлэх ухааны академийн Автоматжуулалтын хүрээлэнгийн захирал Сюй Бо “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хиймэл оюун ухаан нь шинжлэх ухааны судалгааны олон салбарт математик, физикийн уламжлалт аргуудаас ч илүү чадварлаг болохоо харуулсан” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.