Саран дээр 270 их наяд килограмм ус байж магадгүй
Анд нөхдийн мэдээ
2023-03-29
Хятадын болон олон улсын эрдэмтэд саран дээр өөрөө явагч “Chang'e-5” аппаратын авчирсан хөрсний дээжийг судалж саран дээрх усны эх үүсвэрийн талаар шинэ сэжүүр олжээ. Мөн судлаачид хөрсний дээжээс залуу базальт олж түүнээс төмөр, магнийн нэгдэл илрүүлсэн байна. Тус хөлгийг 2020 оны 11 дүгээр сард хөөргөсөн бөгөөд саран дээр 23 хоног байрлаж, ирэхдээ 1731 грамм хөрс, чулууны дээж авчирсан билээ. Улмаар саран дээрх ус болон базальтийн талаар судалгааны үр дүнг даваа гарагт “Nature” сэтгүүлд нийтлүүлжээ. Эрдэмтэд сарны хөрсний дээж дэх устөрөгчийн изотопын бүтэц, эзэлхүүнийг шинжилсэн бөгөөд саран дээр 270 их наяд килограмм ус бий хэмээн тооцоолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.