images

Герман улс Украинд үзүүлэх тусламжаа 15 тэрбум долларт хүргэнэ

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-03-28


     Герман улс Украинд үзүүлэх тусламжаа ойрын жилүүдэд 15 тэрdум долларт хүргэн нэмэгдүүлэхийг зорьж байгаа талаар “Spiegel” сэтгүүл өнөөдөр мэдээлэв. Германы Сангийн дэд сайд энэ талаарх хүсэлтээ Бундестагийн Төсвийн байнгын хороонд өргөн барьсан бөгөөд парламент Сангийн яамныхаа энэ саналд татгалзах бодолгүй байгаа хэмээн тус сэтгүүл мэдээлсэн байна. Герман улс 2022 оны эхнээс “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдалд” хоёр тэрбум доллар зарцуулсан юм. Энэ ангилалд Украин багтдаг бөгөөд 2023 оны эцэс гэхэд тус улсад үзүүлэх ийм төрлийн тусламж 5.4 тэрбум, ойрын жилүүдэд 8.8 тэрбум долларт хүрнэ гэнэ. “Spiegel” сэтгүүлд бичсэнээр анх Герман энэ зорилгод нэг тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй байсан байна. “Украины зэвсэгт хүчин эд материалын асар их хохирол амсаж байгаа тул ханган нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Сангийн дэд сайдын захидалд дурджээ.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.