Японы аялал жуулчлалын визийг цахимаар мэдүүлдэг боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-03-28
Япон улсад аялал жуулчлалын зорилгоор 90 хүртэл хоногоор зорчих тохиолдолд визийн мэдүүлгийг онлайнаар хүлээн авч, цахим виз олгохоор болжээ. Тодруулбал, Японы ЭСЯ визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авч шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж үзсэний дараагаар албан ёсоор хүлээн авсанд тооцох юм. Харин виз мэдүүлгийн материал дутуу тохиолдолд, бүртгүүлсэн гар утасны дугаар, эсвэл цахим шуудангаар холбогдох аж. Материал хүлээн авснаас хойш ойролцоогоор ажлын дөрөв хоногт багтаан виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай цахим шууданг илгээнэ. Харин виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд хариуг цахим шуудангаар илгээх бөгөөд татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй гэдгийг Япон улсаас манай улсад суугаа ЭСЯ-наас мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.