2022 онд Хятадын зах зээлд хамгийн их борлогдсон утас “iPhone 13”
Анд нөхдийн мэдээ
2023-03-28
Өнгөрөгч 2022 онд Хятадын хэрэглэгчдийн хамгийн ихээр худалдаж авсан утас нь “iPhone 13” болжээ. “Counterpoint Research” байгууллагын саяхан нийтлүүлсэн судалгааны дүнг үзвэл 2022 онд тус улсад нийт зарагдсан утасны 6.6 хувийг “iPhone 13” эзэлсэн бөгөөд 2021 онд энэ үзүүлэлт 2.2 хувь байжээ. Хамгийн их зарагдсан утасны хоёрдугаарт “iPhone 13 Pro Max” (2.2%), харин гуравдугаарт “Phone 13 Pro” (1.9%) орсон байна. Улмаар 2022 оны “Топ-10” утасны тоонд “Honor X30”, “Oppo A56”, “Honor Play 30 Plus”, “Vivo Y33s”, “Honor 60”, “Vivo Y76s”, “Honor Play 20” оржээ. “Honor”, “Oppo”, “Vivo” нь бүгд Хятадын дотоодын үйлдвэрийн брэндүүд юм. Ингэснээр “Apple” компанийн нэг цуврал утас өнгөрсөн онд Хятадын зах зээлд хамгийн ихээр зарагдсанаараа эхний гурван байрыг эзэлснээр барахгүй энэ зах зээлийн 10 хувийг дангаараа эзэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.