images

Солонгосын “Blackpink” хамтлаг Цагаан ордонд тоглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-28


     Солонгосын “Blackpink” охидын хамтлаг ирэх сарын сүүлээр ерөнхийлөгч Юүн Сок Ёл болон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын хүндэтгэлийн оройн зоогт уригдаж тоглохоор болжээ. Ерөнхийлөгч Юүн ирэх сарын 26-ны өдөр тус улсад айлчилж Солонгос-Америкийн дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд дараа нь хүндэтгэлийн оройн зоог барих ажээ. Ж.Байден болон түүний эхнэрийн санаачлагаар зохиогдох оройн зоогийн үеэр “Blackpink” болон Америкийн поп од Лэди Гага нарын хамтарсан тоглолт болох аж. Тус хамтлаг нь 2020 оны зургаадугаар сард Лэди Гагагийн зургаа дахь цомог болох "Sour Candy" дээр хамтран ажилласан юм. Хамтлагийн менежер “Yonhap News” агентлагт хэлэхдээ "Цагаан ордонд болох төрийн хүндэтгэлийн зоогт оролцох санал ирсэн нь үнэн. Бидний хувьд нэр төрийн хэрэг" гэсэн байна. Өдгөө дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа тус хамтлаг ирэх сарын 26-ны өдөр Мексикийн нийслэлд тоглохоор төлөвлөөд байсан юм. Энэ удаад болох хүндэтгэлийн зоог нь Ж.Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд эхнийх нь өнгөрсөн оны 12 дугаар сард Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад төрийн айлчлал хийх үеэр зохиогдож байжээ. Тус үйл ажиллагаанд  жүжигчин Жулиа Луис-Дрэйфус, ток шоуны алдартай хөтлөгч Стивен Колбэрт, Холливүүдийн жүжигчин Жэннифер Гарнер нар оролцож байсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.