images

Беларусийн сөрөг хүчний удирдагч ОХУ-ыг шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-28


     Хилийн чанадад дүрвэж яваа Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская ОХУ эх оронд нь цөмийн зэвсэг байршуулах болсныг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. 2020 оноос хойш Литва улсад сууж буй тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа "ОХУ манай улсад тактикийн цөмийн зэвсэг байршуулах болсон нь Беларусийг эрхшээлдээ оруулж, манай үндсэн хуулийг зөрчиж байна” хэмээн шүүмжилжээ. Улмаар "Хоёр дарангуйлагчийн амбицийн төлөө дайны талбарт хүмүүс амиа алдахыг Беларусийн ард түмэн хүсэхгүй байна” гэжээ. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд зургаа дахь удаагаа нэр дэвшсэн ерөнхийлөгч А.Лукашенкогийн эсрэг өрсөлдсөн С.Тихановская сонгуулийн дараа хувийн аюулгүй байдалд нь заналхийлсний улмаас хөрш Литва улс руу дүрвэн гарсан билээ. Энэ сарын эхээр Беларусийн шүүх түүнийг ерөнхийлөгч А.Лукашенко болон засгийн газрын эсрэг өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, засгийн эрхийг булаан авахыг завдсан хэмээн буруутгасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.