images

Боаогийн чуулга уулзалт болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-27


     Азийн Давосын форум гэж нэрлэгддэг Хятадын Боаогийн чуулга уулзалт ирэх 28-наас 31-ний өдрүүдэд Хайнань мужийн Боао хотод болно. Уг уулзалт энэ жил "Тодорхой бус ертөнц: Эв нэгдэл, хамтын ажиллагаагаар сорилтуудыг даван туулж, нээлттэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ" гэсэн уриан дор болох ажээ. Улмаар “Хөгжил ба бүх нийтийн үр өгөөж”, “Засаглал ба аюулгүй байдал”, “Бүс нутаг ба дэлхий”, “Одоо ба ирээдүй” гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн, олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хөгжлийн асуудлаар зөвшилцөлд хүрэхэд чиглэх ажээ. Чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, Хятадын Гадаад хэргийн дэд сайд асан Ли Баодун, Японы Ерөнхий сайд асан Ясуо Фүкүда зэрэг хүмүүс оролцоно гэж чуулга уулзалтын нарийн бичгийн дарга мэдэгдэв. Нээлтийн ёслол дээр ерөнхий сайд Ли Чан Хятадын эдийн засгийн бодлогыг танилцуулах үндсэн илтгэл тавих бөгөөд үргэлжлүүлэн Бан Ги Мун дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжилд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар үндсэн илтгэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.