images

Хонконгийн хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөл үнэд хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-27


     Хонконгийн хөлбөмбөг сонирхогчид шигшээ багийнхаа өмсгөл дээр "Хятад" гэсэн нэр бичигдэхээс өмнөх сүүлчийн өмсгөлийг худалдаж авахаар олноор цугларсан тухай “The Hong Kong Free Press” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн 23-ны өдөр болсон Хонгконг, Сингапурын эрэгтэй хөлбөмбөгийн багийн нөхөрсөг тоглолт эхлэхээс 4-5 цагийн өмнө "Mong Kok" цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө урт цуваа үүссэн байна. Тэд цэнгэлдэх хүрээлэн дотор зарагдсан Хонконгийн шигшээ багийн өмсгөл худалдаж авахаар ийн цугларчээ. Саяхан тус улсын Хөлбөмбөгийн холбоо хуралдаж холбооны нэрийг “Хятадын Хонконгийн хөлбөмбөгийн холбоо” болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна. Улмаар хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөл, холбооны бэлгэ тэмдгийг зохих ёсоор өөрчлөхөөр болсноо мэдэгдсэн ажээ. Энэ нь нэгдүгээр сард Хятадын Хонконгийн Спортын Холбоо, Олимпын Хорооноос Хонконгийн бүх спортын байгууллагууд албан ёсны нэрэндээ "Хятад" гэсэн нэр оруулахгүй бол улсаас санхүүгийн дэмжлэг олгохгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.