А.Лукашенкогийн онгоц хориг арга хэмжээнд оржээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-27
АНУ-ын Сангийн яам Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн онгоцыг нэмэлт хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулсан байна. Уг онгоц нь "Боинг 737" бөгөөд А.Лукашенкогийн гэр бүл гадаадад хувийн болон албан ёсны айлчлал хийхэд ашигладаг ажээ. Ингэснээр хориг арга хэмжээнд орсон субъекттэй харилцах АНУ-ын хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн бүх гүйлгээг хориглосон байна. Энэ нь онгоцны эд анги нийлүүлэх, засварлах боломжгүй боллоо гэсэн үг юм. Мөн Беларусийн хоёр том автомашин үйлдвэрлэгчийн эсрэг хориг арга хэмжээ авахаа тус яам мэдэгджээ. Эдгээр компанийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тайван жагсаалд оролцсон ажилчдыг айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен “2020 оны наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн будлиантай холбоотой хүчирхийлэл үйлдсэн А.Лукашенкогийн дэглэмтэй АНУ хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.