images

Месси 800 дахь гоолоо оруулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-24


     Лионель Месси пүрэв гарагт болсон Аргентин, Панамын нөхөрсөг тоглолтын үеэр замналынхаа 800 дахь гоолыг орууллаа. Тэрбээр дөрвөн удаа торгуулийн цохилт өшиглөсөн ч эхний гурав нь амжилтгүй болж, дөрөв дэх нь орсон байна. Харин олон улсын тавцанд Месси 99 дэх гоолоо оруулсан бөгөөд түүний өмнө 120 гоолтой Криштиано Рональдо, 109 гоолтой Ираны Аль Дэй нар бий. Мөн Бразилийн алдарт хөлбөмбөгчид болох Пеле, Ромарио нар замналынхаа турш 1000 гаруй гоол оруулсан боловч ихэнх гоол нь албан бус нөхөрсөг тоглолтынх байжээ. Харин олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2021 оны 12 дугаар сард Кристиано Роналдог албан ёсны 800 гоолтой анхны тамирчин болохыг зарласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.